2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл
Өргөн хэрэглээний 13 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 9500 төгрөг байгаа нь өмнөх 7 хонгоос 5.6 хувиар өссөн, өмнөх сарын дундаж үнээс 18.8 хувиар өссөн байна.
1 кг үхрийн мах дунджаар 9500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 5.0 хувиар буурсан байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил үнийн түвшинд байна.
Ямааны мах 1 кг мах дунджаар 7500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 13.8 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил үнийн түвшинд байна.
Элсэн чихэр дунджаар 2200 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн үнэ болон өмнөх сарын дундаж үнэ, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
Цагаан будаа дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил үнийн түвшинд байна.
Сэтгэгдэл бичих