Ховд аймагт 3 ихэр хүүхэд мэндэллээ.
Нийтэлсэн: 2021 он 02 сар 17. 04 цаг 05 минут
Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Б.Отгонпүрэвийн гэргий Б.Оюунгэрэл нь 2 хүү 1 охин төрүүлжээ. Б.Отгонпүрэвийнх 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн аав, ээж болж байна.
Эхний хүү энэ өглөө 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн байна.
Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Амаржих газраас мэдээллээ.

Ховд аймгийн Статистикийн хэлтэс
Сэтгэгдэл бичих