11-р сарын 2 дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 11 сар 11. 07 цаг 08 минут

Өргөн хэрэглээний 13 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 11-р сарын 2 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоног болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна.

1 кг үхрийн  мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 1.5 хувиар буурсан, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн  байна.

Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 1.2 хувиар өсч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил үнийн түвшинд байна.

Элсэн чихэр дунджаар 2200 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн үнэ болон  өмнөх сарын дундаж үнэ, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.

Цагаан будаа дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил үнийн түвшинд байна.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л

2500

  Бензин, А-80

1550

  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 1800