10-р сарын долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 10 сар 28. 10 цаг 41 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.

2020 оны 10-р сарын дөрөв дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8 000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 5.9 хувиар буурсан байна.

1 л шингэн сүү дунджаар 2000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 9.1 хувиар өссөн  байна.

1 кг задгай гурилын үнэ дунджаар 2 000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 33.3 хувиар их байна.

А 80 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд байна. А92 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна.t

Цагаан ноолуурыг 50000₮, Бор ноолуурыг 45000₮ төгрөгөөр авч байна.


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л

2500

  Бензин, А-80

1550

  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 1800