ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ХОВД АЙМГИЙН ДҮНГ АЙМГИЙН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРЛААР ТАНИЛЦУУЛЛАА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 28. 08 цаг 15 минут

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 76 дугаар тогтоолоор баталснаар 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулж явуулсан. Энэ удаагийн тооллогод НҮБ-аас 2008 онд шинэчлэн боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг удирдлага болгосноор олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалаар хийгдсэн тооллого болсон юм.

Аймгийн тооллогын комиссын дарга, гишүүдэд Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын үр дүнгээр илтгэл тавилаа. Тайлангийн хурлыг ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээлээ.

 

Ховд аймгийн хүн ам 89712, өрхийн тоо 22513 болсон, хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.7 хувиар өссөн байна. Тооллогын үр дүнг хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхзолбоо танилцууллаа. Танилцуулга Үзэх

Ховд аймгийн Статистикийн хэлтэс  

 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 11-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л

2500

  Бензин, А-80

1550

  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 1800